КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС ЭДГЭРСЭН ХҮМҮҮСИЙН ДАРХЛАА ХЭР УДААН ҮРГЭЛЖИЛДГИЙГ ТОГТООЖЭЭ

2021-10-14  

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн эсрэг биетүүдийн тоо өвчний дараах эхний зургаан сард аажмаар буурдаг боловч дараа нь 15 дахь сар хүртэл тогтвортой байдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Швед, Итали, Герман, Швейцар, БНХАУ-ын эрдэмтэд хийсэн байна. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүллийг “bioRxiv” цахим номын санд нийтэлжээ.

Судалгаа хийхийн тулд эрдэмтэд “COVID-19”-өөр хүнд, хөнгөн хэлбэрээр өвдсөн 136 хүнээс 188 цусны дээж цуглуулсан байна.

“Коронавирусийн халдвар авснаас хойш 15-28 хоногийн дараа “IgG” эсрэг биет болон эсрэг биетүүд агуулсан цусны сийвэнгийн дархлааны хариу урвал хамгийн өндөр түвшиндээ хүрч дараа нь аажмаар буурч байсан боловч зургаан сарын дараа тогтворжсон” гэж судлаачид бичжээ. Тэдний мэдээлснээр, эсрэг биетүүд агуулсан цусны сийвэнгийн вирусийг саармагжуулах нөлөө нь анхны шинж тэмдэг илэрснээс хойш 15 дахь сар хүртэл үргэлжилдэг байна.

“Вирусний эсрэг дархлаа, ялангуяа санах ойн В эсүүд нь ковидоос эдгэрч буй өвчтөнүүдэд удаан хугацаагаар үргэлжилдэг боловч хурдан тархдаг "дельта" зэрэг санаа зовоосон зарим хувилбарууд сийвэн дэх эсрэг биетүүдийн саармагжуулах нөлөөнд зарим талаар автагддаггүй байж магадгүй байна”. Судалгаанаас үзэхэд "бета", "гамма", "дельта" хувилбаруудыг эсэргүүцэх эсрэг биетүүийн титрүүд судалгааны тодорхой хугацаанд "альфа" омгийн титрээс 8-16 дахин сул байжээ. "Альфа"-г эсэргүүцэх эсрэг биетүүд агуулсан сийвэнгийн нөлөө нь өвчтөнүүдийн 87 хувьд нь халдвар авснаас хойш 6-15 сарын дараа бүртгэгсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?