ГАРАА ТОГТМОЛ УГААСНААР ХАЛДВАРЫГ 30 ХУВИАР БУУРУУЛДАГ

2021-10-15  

Гар угаах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас 2008 онд дэлхий нийтээр гар угаах өдрийг тунхаглан жил бүрийн 10 дугаар сарын 15-нд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ онд тухайн өдрийг “Бидний ирээдүй бидний гарт. Бүгд хамтдаа урагшилцгаая!” уриан дор олон улсад тэмдэглэж байна.

Манай улс энэ өдрийг 13 дахь жил тэмдэглэж байна. Энэ өдөр албан байгууллага, эрүүл мэндийн ажилтан, эрдэмтэн мэргэжилтнүүд олны танил хүмүүсийн хамт гар ухаахын ач холбогдлыг иргэд, олон нийтэд ойлгуулан таниулдаг. Гараа тогтмол угааснаар гэдэсний суулгалт халдварыг 30 хувь, амьсгалын замын цочмог халдварыг 20 хүртэл хувиар бууруулж, бусдад халдварт болон халдварт бус өвчин аливаа нянгын дэгдэлтээс урьдчилан сэргийлдэг аж.

Мөн нян болон вирусний бүрхүүлийг задалж идэвхигүйжүүлдэг байна. Ковидын халдвараас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг сахин биелүүлэхэд гараа угаах нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж, гараа савандаж угааснаар аливаа өвчин болон халдвар дамжих замыг бууруулж чадна гэдгийг тодотгож байна.

Нийгмийн Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн онд коронавируст халдварын талаарх хүн амын дундах мэдлэг, хандлага дадал ойлголтыг тогтоохоор хийсэн судалгаагаар нийт хүн амын 41.6 хувь нь гараа зөв угаадаг, насанд хүрэгчид гараа угаахдаа 12-20 секунд зарцуулдаг нь тогтоогджээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?