ХҮҮХДИЙН БАЯРААР СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮНЭГҮЙ ТҮГЭЭНЭ

2016-05-28  

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая"“өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермерүүдийн дунд зарлажээ. Өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах фермүүд 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд "ГУМ" сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна. Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр "ГУМ" сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд цугласан хүүхдүүдэд үнэгүй түгээхээр болжээ.

 

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?