Уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол цэргийн жавхаа" уралдаан өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Энэ жилийн уралдаанд 31 цэргийн анги оролцсоноос эцсийн шатанд есөн анги шалгарч үлдэж, тэргүүн байрыг хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хамт олон хүртлээ. Дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтэй Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хамт олон, Гуравдугаар байрт хурандаа Н. Гантөмөр захирагчтэй Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хамт олон,Тусгай байрт хурандаа Д. Болдбаатар захирагчтай 150 дугаар ангийн хамт олон шалгарлаа. Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаанд тэргүүн байр эзэлсэн анги хамт олныг өргөмжлөл болон эмнэлгийн хэрэгслээр шагнаж урамшуулсан юм.
А.САЯН