ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 6-Р САРД ЯМАР АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛОХ ВЭ?

2016-05-30  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэд аж ахуйн нэгжээс 2016 оны 5 дугаар сарын 28-ний өдрөөс 6 сарын 18-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан 12 төрлийн үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулахаар хүсэлт ирүүлэн, зөвшөөрөл авчээ. Үүнд:

5 дугаар сарын 31-нд: Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэнэ.

6 дугаар сарын 1-ний өдөр Олон улсын Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа болно.

6 сарын 4-нд “Найраг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно.

6 сарын 5-нд Мэдээллийн технологийн газраас Wi Fi сүлжээний нээлтийн ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт ирүүлж, зөвшөөрөл авчээ.

6 дугаар сарын 07-нд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт болно.

6 дугаар сарын 7-8-ний өдрүүдэд Хөгжлийн банкнаас Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах өдөрлөг.

Харин 6 сарын 18-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас “Экстрим крейв” амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулах зөвшөөрлийг тус тус авчээ. Шахуу хувиартай байгаа учир ирэх 6 дугаар сард Чингис хааны нэрэмжит талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг нэмж олгохгүй юм байна.

 

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Uuchlaarai! 18 naas hoish yamar ch ****huu huvaari alga doo! Yagaad ingejbichij bgaa yum be? Gomdmoor yum be? 2016-05-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?