ДЭЛХИЙ ДАЯАР 7 ТЭРБУМ ГАРУЙ ТУН ВАКЦИН ТАРЬЖЭЭ

2021-11-01  

Дэлхий даяар хийгдсэн коронавирусний вакцины тунгийн тоо 7 тэрбумаас давжээ. Үүний талаас илүү хувийг БНХАУ (2.3 тэрбум), Энэтхэг (1.1 тэрбум), АНУ (0.4 тэрбум) гэсэн гурван улс эзэлж байгааг улс орнуудын эрх баригчдын албан ёсны мэдэгдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн статистик мэдээнд үндэслэн гаргасан ТАСС агентлагийн тоон мэдээлэл харуулсан байна. 

Одоогийн байдлаар 7.001 тэрбум тун вакцин тариад байна. Харин дэлхий даяар яг хэчнээн хүн вакцины бүрэн тунд хамрагдсан болохыг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Учир нь олон улс орон зөвхөн вакцины гэрчилгээжсэн тунгийн тоо, хийсэн тунгийн тоог л мэдээлж байгаа аж.

Үүний зэрэгцээ дэлхий даяар вакцинжуулалтын хурд удааширсан байна. Өмнө нь ердөө 29 өдрийн дотор нэг тэрбум тун вакцин тарьж байсан бол дараагийн тэрбум тунг хийхэд 37 хоног зарцуулжээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Мальта улсын хүн амын 90 гаруй хувь нь вакцин хийлгэжээ. Харин Португал, Куба, Чили, Исланд Камбож, Испани, Сингапур, Бруней, БНСУ зэрэг орнуудад хүн амын 80 гаруй хувь нь дор хаяж вакцины нэг тунд хамрагдсан байна.

ОХУ-ын хувьд коронавирустэй тэмцэх шуурхай штабынх нь мэдээллээр, 50.9 сая гаруй хүн вакцины хоёр тунг хийлгэсэн бол 56.8 сая гаруй хүн эхний тунд хамрагджээ. Тус улсын хэмжээнд “COVID-19”-ийн нийтийн дархлааны түвшин 46.8 хувьтай байна.

Эх сурвалж: TASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?