ЖИНГИЙН ЦУВАА БҮЛ НЭМНЭ

2016-05-30  

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн таван тэмээ цувран алхаж яваа баримал бий. Монгол соёл, нүүдэлчин Монголчуудын тухай өгүүлэх энэхүү баримлыг улам өнөр болгохоор уран барималч Ё.Далх-Очироор ахлуулсан барималчид ажиллаж байна.

Тэд “Торгоны зам” нэртэй цогц, орон зайн барималд нэмж 4 тэмээг байрлуулахаас гадна тэмээн цуваагаа хөтөлж яваа морьтой хүн, жингийн цувааг дагаж яваа монгол банхар зэрэг том цуваа байдлаар хот руу жин тээж, нүүж орж ирж байгаагаар хийхээр болжээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай яваа аж.

“Торгоны зам” баримал нь Ази–Европын хооронд эдийн засаг , соёлын солилцооны хөгжлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн монгол тэмээний хүчирхэг бодит дүр төрхийг нээн харуулж , тэмээн жингийн цуваа бүхий хэлбэр хөдөлгөөн нь эд баялгийг тээн улсын нийслэл руу орж байгаа бэлгэдлийг харуулдаг билээ. 

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?