Б.БАТ-ОРГИЛ /хүний их эмч/ КОРОНАВИРУСЫН ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨХ ХОРУУ ЧАНАР /ЭРҮҮЛ МЭНДИЙН ЁГТ НИЙТЛЭЛ/

2021-11-03  

КОРОНАВИРУС ИХ УХААНТАЙ

Д.Нямхүү эмч

2019 онд Хааны тэтимээр бөөрөнхий биеэ чимгэлсэн вирус, дэлхий хүн амд цар тахал болон хуй салхи мэт дэгдсээр хувьсан өөрчлөгдөж хоруу чанар нь ихэссээр бараг 5 сая хүний аминд хүрээд байна.

Уг вирусын нэрийг ковид-19 гэж нэрийдсэн ч хүний биед шинээр халдварлах бүртээ хувьсан өөрчлөгдсөөр альфа, вета, гамма, делта, дельта плюс буюу АҮ 4,2 гэх нэршил бүхий туйлын хоруу чанартай алуурчин вирус болох нь тогтоогдоод байна. Цаашид чөтгөр, шулам, мангас хэлбэрт шилжих биз.

Энэ вирус хүн төрлөхтөний дунд өөрөө тэжээгдэх, хувьсан хоруу чанартай болох тээгч хүнийг олж үүр болгоно. Тэр хүнийг тээгч гэж нэрлэнэ. Тээгч өөрөө өвчлөхгүй, тээгчийн дархалааны алуурчин Т эсүүд болон бусад уургын эсүүд нэгдэлд “эх короновирус” тухлаж байдаг.

 

Тээгчийг олж, эмчилгээ, тусгаарлалтыг хийхгүй бол агаар дуслын замаар тархсаар байх болно.Тээгчээс дахин тээгч, тэжээгч үүр олж авахаар халдварлахад эрүүл хүний дархалааны алуурч Т эс болон дархалааны цайзтай тулж хүчтэй урвалжийн дайн эхлэнэ. Короновирус хүний эсийн рибонуклын хүчилд тэтмийн сампингаараа зүүгдэн нэгдэж эс бүрийн амьсгалах хүчилтөрөгчийг сорж үржиж нэн түрүүн уушгины үйл ажилгааг зогсонго болгож үхэлд хүргэдэг.

Хүчилтөрөгчөөр хооллох вирус гэлтэй. Эд эсийн цусны эргэлтийг хангах-улаан эсийн хүчилтөрөгч тээн хүргэж, нүүрсхүчлийн хийг эргүүлэн тээвэрлэх замыг короновирус саатуулсанаар улаанбөөмийг фибринээр торлож, цусыг өтгөрүүлж цусны эргэлтийг саатуулсанаар эд эсийн амьсгалыг боогдуулж, зүрх судасны үйл ажиллагаанд хямрал учруулж байна.

Ковидын биеэр бүрхсэн тэтим сампингийн наалдах угсралт,уургын нийлэгжилтийг таслан зогсоох эмчилгээ, эсийн түвшинд уламжлалт болон Векторын аргаар хийгдсэн вакцин бий.

Энэхүү эмчилгээндустахгүйн тулд короновирус хувьсан өөрчлөгдөх байгалийн шалгууртай болоод байна.

Гэвч нярай хүүхэд болон 10 нас хүртэлх хүүхдэд вакцины нөлөөнд дарагдсан томуу болон томуу төст, RSV, хатгалгааны  болон ротару вирусүүдтэй, короновирус өрсөлдөөд дийлэхгүй байгаач хувьсан өөрчлөгдөхийн хүчинд хүүхдүүдийг өвчлүүлж эхлээд байна.

Дэлхий даяараа чиглэл чиглэлээр судалгаа явуулсан ч вакцинжуулалт үр дүнгээ өгч, бусад эмчилгээний аргуудыг гаргаж байна.

Даравч дардайна, булавч бултайна гэгчээр короновирус тун ухаалаг юм шиг байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?