ХАЛДВАРЫН 950 ТОХИОЛДОЛ БАТЛАГДСАНААС ГУРАВ НЬ ГАДААДААС ЗӨӨВӨРЛӨГДЖЭЭ

2021-11-10  

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 950 хүнээс коронавируст халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 644 нь Улаанбаатарт,  303 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дархан-Уул аймагт халдварын хамгийн олон буюу 52 тохиолдол батлагдсан байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Үүний дөрөв нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1767 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11 723 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 30 237 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?