КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 554 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР ИЛРЭВ

2021-12-01  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 554-өөр нэмэгдлээ.

Энэ нь өчигдрийнхөөс 161 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд хоёр хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1932 хүн амиа алдсаныг бүртгээд байна.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 359  нь нийслэлд, 194 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 26 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5448 хүний 111 нь нэн хүнд,  2137 нь хөнгөн,  2540 нь хүндэвтэр, 660 нь хүнд байдалтай байна.

Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан  10 370 хүн гэрийн хяналтад байгаа аж. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?