АФРИКИЙН 11 ОРОНД "ОМИКРОН" ХУВИЛБАР ИЛЭРЧЭЭ

2021-12-10  

Африкийн 11 оронд “COVID-19”-ийн “омикрон” хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдээд байна гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвөөс /CDC/ пүрэв гарагт мэдээлжээ.

“Өнгөрсөн долоо хоногт “омикрон” хувилбар Африкийн долоон оронд нэмж бүртгэгдсэнээр шинэ хувилбар илэрсэн улс орнуудын тоо 11-д хүрлээ” гэж тус төвийн дарга Жон Нкенгасон сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тодруулбал, Өмнөд Африк, Ботсвана, Нигери, Гана, Уганда, Замби, Сенегал, Тунис, Мозамбик, Намиби, Зимбабвед уг хувилбар илэрчээ.

Лхагва гарагт Африкийн Холбоо /АХ/ “COVID-19”-ийн “омикрон” хувилбар үүссэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хилээр нэвтрэх хориг тавьсан нь хүмүүс, бараа бүтээгдэхүүний чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлаж, Африкийн орнуудад шууд хийгээд томоохон нөлөө үзүүлж байгааг анхааруулсан байна.

Тийнхүү 55 гишүүнтэй тус холбоо нь Африкийн өмнөд хэсгийн орнуудад тогтоосон зорчих хөдөлгөөний хоригоо нэн даруй цуцлахыг уриалаад, “омикрон” хувилбар дэлхийн олон оронд бүртгэгдээд байгаагаас үзэхэд Африкийн тодорхой орнуудад ийм хориг тогтоох нь зохисгүй гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэжээ. 

Тийнхүү 55 гишүүнтэй тус холбоо нь Африкийн өмнөд хэсгийн орнуудад тогтоосон зорчих хөдөлгөөний хоригоо нэн даруй цуцлахыг уриалаад, “омикрон” хувилбар дэлхийн олон оронд бүртгэгдээд байгаагаас үзэхэд Африкийн тодорхой орнуудад ийм хориг тогтоох нь зохисгүй гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Мөн Африкийн орнуудыг олон улсын эрүүл мэндийн дүрэм журмын дагуу цаг тухайд нь, ил тод мэдээлэл түгээснийх нь төлөө “шийтгэх” нь ирээдүйд мэдээлэл солилцоход саад тотгор болж, тив болон дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж АХ-ны мэдэгдэлд дурдсан байна.

АХ зорчих хөдөлгөөний хориг нь эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж, улмаар иргэдийн амьдрал, амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэдэгт санаа зовниж буйгаа мөн илэрхийлээд, энэ нь цаашлаад халдвартай тэмцэхэд өндөр ач холбогдолтой эмнэлгийн хэрэгслүүдийг авах боломжийг хязгаарлана гэдгийг сэрэмжлүүлжээ.

Африкт пүрэв гаргийн байдлаар “COVID-19” халдварын 8 797 227 тохиолдол илэрч, 224 231 хүн халдвараар нас барсан байна.  

 

Эх сурвалж: АДДИС-АБЕБА. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?