ХАНЫН ЗУРГАН ЧИМЭГЛЭЛИЙГ 2000 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙД ХИЙНЭ

2016-06-02  

Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593 метр квадрат хавтанг нөхөн сэргээж будах, 12400 метр квадрат талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 метр квадрат сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна. Мөн энэхүү ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг засварлан, шаардлага хангахгүй хэсгийг буулгаж, барилгын гадна фасадны 8300 метр квадрат талбайг засварлав. Мөн 2000 метр квадрат талбайд ханын зурган чимэглэл хийхээр төлөвлөөд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?