ШАНХАЙ ХОТОД ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ

2022-03-31  

Шанхай хотод сүүлийн үед коронавирусний халдварын тархалт өндөр байгаа нь хотын эрүүл мэндийн системд асар их дарамтыг учруулж байна.

Өчигдөр эх газрын Хятадад шинээр коронавирусний халдвар авсан 1565, шинж тэмдэггүй халдвар тээгч 7090 бүртгэгдсэн ба үүнээс Шанхай хотод 326 халдвар, 5656 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгджээ. Улмаар энэ нь цар тахал дэгдсэн цагаас хойш тус хотод нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна.  

Албаны байгууллагын мэдээлснээр, Пудун, Пунань болон зэргэлдээх бүс нутгуудын нийт 9.1 сая хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийжээ.

Мөн өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаанд албан байгууллага, нийтийн тээвэр, хүнсний зах зэрэг олон нийтийн газруудад ариутгалын ажлыг хийж эхлэсэн байна.  

Эх сурвалж: ШАНХАЙ. /Beijing Daily/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?