ЗАЙСАНГИЙН ГУДАМЖНААС “ЖАПАН ТАУН” ХҮРТЭЛХ ЗАМ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРЛОО

2016-06-04  

Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замыг 5 дугаар сарын 23-нд улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, албан ёсоор нээлээ. Хуучин авто зам нь Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 метр өргөн зорчих хэсэгтэй, 1,5 метр явган хүний замтай, замынхаа нэг талдаа гэрэлтүүлэгтэй байсан юм. Тухайн хэсгийн зам нь эвдрэлтэй, борооны ус зайлуулах шугамгүй байснаас ус их тогтдог байжээ. Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зам засварын ажил хийгдсэнээр зорчих хэсгийг 14 метр өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болжээ. 

 

Д.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?