КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 127 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

2022-04-01  

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 127 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 70, орон нутагт 57 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу 51 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 18 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 283 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 29, хүндэвтэр 190, хүнд оноштой 53 хүн байгаа аж.

Түүнчлэн гэрийн хяналтад 860 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Монцамэ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?