ЭРЭЭН ХОТОД ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ

2022-06-02  

Эрээн хотод хөл хорио тогтоолоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ.

Тодруулбал, тус хотод өнөөдөр PCR шинжилгээгээр коронавирусний дөрвөн тохиолдол илэрсэн тул Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргасныг ГХЯ-наас мэдээлэв.

Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна. 

Мөн тус өдрийн өглөөний 7.00 цагаас эхлэн хотын нийт иргэдээсшинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна. Одоогоор Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?