ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН АВТОМАШИНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ

2016-06-07  

Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн тарифыг бууруулах юм. Ингэхдээ Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөх бөгөөд 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-оос буюу өнөөдрөөс эхлэн тэглэгдэнэ. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ.

Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг ажээ. Энэ нь Монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлж буй юм. Харин дээрх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?