ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НҮХЭН ЖОРЛОНГИЙН ЗАГВАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2016-06-07  

Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран “Нүхэн жорлон, муу усны цооног"-ийн техникийн шаардлага MNS 5924:2015 стандартыг танилцууллаа. 

Эдгээр жорлонгууд нь бохироо соруулах боломжтой бөгөөд бохирыг хөрсөнд нэвчүүлдэггүй учраас хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломжтой гэнэ. Жорлонгийн үнэ барилгын материалаас шалтгаалан 800 мянган төгрөгөөс байх аж. Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэж чадахгүй байгаа дүн гарчээ. Ариун цэврийн байгууламж, орчин нөхцөл муу байгаагаас халдварт шар өвчин их гардаг учраас айл өрх бүр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэвэл шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?