УСАРХАГ БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРНО

2016-06-08  

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.

Усархаг бороо орох үеэр голуудын усны түвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг. Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна. Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гаталснаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?