ШИНЭ ЦАХИЛГААН ШАТТАЙ БОЛНО

2016-06-08  

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/437 дугаар захирамж гарчээ. Тус захирамжид нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгааны шат шинээр тавих 76 сая 300 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасан байна. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-т тус тус үүрэг болгожээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?