АВРАХ АЖИЛЛАГАА 13 ЦАГ ҮРГЭЛЖИЛЖЭЭ

2016-06-09  

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд хоёр хүн дарагдсан дуудлага 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

Уурхайн ам 26 орчим градусын налуутай, 28 метрийн урт тунельтэй, мөргөцөг хүртэл 32 метр, уурхайн гүн 60 метр  байсан бөгөөд эрэн хайх ажлын явцад хүчилтөрөгч 18 хувьтай, ажлын мөргөцөг нурсан, дахин нурал үүсэх аюултай, ажиллах нөхцөл хүнд байсан байна.

IMG_0532

Нэмэлтээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн  бүрэлдэхүүн ажилласан.

Аврагчид аврах ажиллагааны явцад 83 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

IMG_0504Аврах ажиллагаа 13 цаг үргэлжилсэн бөгөөд нуралд  дарагдсан байсан иргэн Г /42 настай, эрэгтэй/-г, 18:25 цагт, иргэн А /28 настай, эрэгтэй/-г цогцсыг 03:55 цагт уурхайн гүнээс гарган Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгсөн байна.

Дуудлагаар Аврах тусгай анги, Уул уурхайн аврах ангиас нийт 37 албан хаагч, дөрвөн автомашин болон бусад шаардлагатай  техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

IMG_0524IMG_0450IMG_0430

Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?