Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 91 хүн коронавируст халдвараар халдварласан нь батлагдав.
Шинээр илэрсэн тохиолдлын 47 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 977 256 болов. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уул аймагт нэг, Дорноговьд 13, Орхонд хоёр, Өмнөговьд 20, Төв аймагт гурван тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 656 хүн эдгэрсэн бол одоогоор 4 459 хүн хяналтад байна.
Эх сурвалж: Монцамэ