"УЛААНБААТАР-ВЕНИЙН ВАЛЬС" АРГА ХЭМЖЭЭ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЛОО

2016-06-10  

Улаанбаатар хот, Австри улсын Вень хотын хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ "Улаанбаатар-Венийн вальс" арга хэмжээ Чингисийн талбайд болж байна.

Вальсын цэнгүүнийг нээж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Австри улсын бүрэн эрхт элчин сайд нар үг хэлсэн бол цэнгүүний үеэр Австри улсын балет мистер Чингисийн талбайд цугласан нийтийн бүжгийн хорхойтнууд, зочид төлөөлөгчдөд вальс бүжгийг зааж хамтдаа бүжиглэлээ.

Цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger /Маттиас Флецбергер/, хийлч Lidia Baich /ЛидаБаеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ нар иржээ. Харин манай улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол Улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, “Улаанбаатар” чуулга болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцож байна. 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?