ЕВРОПЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ФРАНЦ 2:1 РУМЫН

2016-06-11  

Хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээсэн 15 дахь удаагийн Европийн Хөлбөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн Франц улсад эхлэж Монголын цагаар 6-р сарын 11 -ний өдрийн 03.00 цагт нутгийн эзэд Францчууд Румыны багтай Евро-2016 нээлтийн тоглолтыг хийлээ. Эхний 45 минут тэнцээгээр өнгөрсөн. Тоглолтын 2-р үе харилцан ширүүн довтолж , 3 ч гоолыг үзэгчдэд бэлэглэв. Хоёрдугаар үед, 58 дахь минутад , булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Жиру мөргөж гоолдсоноор Францчууд 1:0 харьцаагаар тоглолтыг тэргүүлж, хөгжөөн дэмжигчдэдээ итгэл бэлэглэсэн. Харин тоглолтын 65 дахь минутанд , 16 дотор алдаа гаргасан тул Румынчуудад торгуулийн цохилт хийх эрхийг шүүгч олгосон нь тоглолтын харьцааг 1:1 болгоход хүргэсэн. Стансу хаалгачийг хуурч дөнгөлөө. Хоёр баг эвийн гэрээгээр өндөрлөх нь тодорхой боллоо гэж нийтээрээ хүлээн зөвшөөрсөн , сүүлийн минутанд Пает 16-ийн гаднаас гайхалтай цохилт хийж гоолдсоноор ялалтыг "булаан авлаа" . Энэ бол 89 дэх минут байлаа. Пает " Надад чи ийм нэгэн гоолыг хийх болно гэж урьдчилан хэлсэн бол би хэзээ ч итгэхгүй байлаа" гэж тоглолтын төгсгөлд хэллээ. Ийнхүү нутгийн талбай Францчуудад ээлтэй байлаа.

Тоглолтын тойм

Спортын сурвалжлагч Э.ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?