НИЙСЛЭЛДЭЭ ХУРДНЫ ЗАМААР ДАВХИНА

2016-06-11  

Нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол зам. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэн, энэхүү ажлын хүрээнд нийслэлчүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 260 км шинэ замтай болсон байна. Мөн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилжээ. Ингэснээр иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа аж. Тиймээс АН-ынхан ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, гүүрэн гарцуудыг шинээр барих, Улаанбаатар хотын тойрог замыг барих, Туулын хурдны авто замыг барих, тусгай замын автобусны тээврийн дэд бүтцийг барьж байгуулах, Улаанбаатар-Налайхын чиглэлд 21 км урттай, дөрвөн эгнээтэй авто замыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Туулын хурдны замыг 2018 онд ашиглалтад оруулах гэнэ.

Бүтээн байгуулалтын ажил зөвхөн үүгээр зогсохгүй. Бүх аймгуудад “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон зам дагуух сумдад хатуу хучилттай зам тавихаар болжээ. Мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538.1 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор аймгуудыг 3.405.1 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ Улсын төсөв, Хөгжлийн банк болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2.210.8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулж хийж гүйцэтгэжээ.

 

 

Б.САРАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Май:Шаа л гэж хэлье даа. Сдаанууд ****алдаж гарч ирнэ эсэргээрээ хурдны зам дээр түгжирцгээнэ биз 2016-06-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?