"ЕВРО 2016"-ийн "B" хэсгийн эхний тоглолт болох Уэльс болон Словакын шигшээ багийн тоглолт тун сонирхолтой өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Сонирхолтой нь хоёр баг хоёул ЕАШТ-д түүхэндээ анх удаа оролцож байгаа бөгөөд аль хожсон нь ЕАШТ-ийн түүхэн дэхь анхны хожлоо авч түүхэнд улсынхаа нэрийг бичүүлэх байсан юм.
Уг тоглолтын эхний гоолыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Реал Мадрид болон Уэльсийн шигшээ багийн супер од Гарет Бэйл чөлөөт цохилтоос оруулсан бол хоёр дахь гоолыг Словакын шигшээ багаас Дуда оруулсан юм. Тэрээр сэлгээгээр орж ирээд ердөө нэг минутын дараа тэнцээний гоолыг оруулж чадсан юм.
Харин хожлын гоолыг буюу тоглолтын гурав дахь гоолыг мөн л сэлгээгээр орж ирсэн тоглогч болох Робсон Кану оруулсанаар Уэльсийн шигшээ баг ЕАШТ-ийн түүхэн дэхь анхны ялалтаа байгуулж чадлаа.
Ингэснээр "B" хэсгийн Уэльсийн шигшээ баг гурван оноотойгоор тэргүүлж байна.