ОРОСЫН БАГИЙГ ШИЙТГЭХ, ДАХИН ДАВТВАЛ ХАСАХ ТУХАЙ ЯРИГДЛАА

2016-06-13  

Англи 1 :1 Орос. Энэ тоглолтын өмнө хоёр талын фанатууд зодолдсон тухай, аль аль талаас нь 1 хүн хүнд бэртсэн, үхлүүт байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 1 : 1 харьцаатай өндөрлөсөн тоглолтын дараа Оросын хөгжөөн дэмжигчид танхайрсан. Тоглолт дуусангуут, Англичуудыг түрүүлж гарахыг, Оросуудыг төгсгөлд нь гарахыг зарласан. Энэ бол хоёр багийн улайрсан дэмжигчдийг мөргөлдөхөөс сэргийлдэг энгийн л нэг туршлага. Гэтэл Оросын хөгжөөн дэмжигчид Английн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн талбай руу давшлан орж, томоохон мөргөлдөөн үүсгэсний улмаас 4 хүн хүнд бэртсэн тухай ИТАР ТАСС мэдээллээ.

ОУХБХ энэ асуудлыг авч хэлэлцэж, ямар шийтгэл оноосноо мягмар гарагт мэдээлэх болов. Ямар ч гэсэн танхайрсан этгээдүүдийг шоронд хорих нь, торгох нь тодорхой болсон байна. Оросын фанатуудын зүгээс ийм зэрлэг харгис үйлдэл дахин гаргах аваас Оросын хөлбөмбөгийн шигшээ багийг Евро-2016-аас хасна гэж ОУХБХ мэдэгдлээ.

Энэ асуудлын талаар, Оросын спортын сайд ч, өөрийн хөгжөөн дэмжигчдээ буруутгасан бол, Оросын хөлбөмбөгийн шигшээгийнхэн

-"Хөгжөөн дэмжигч Та бүхэндээ баярлалаа. Та нар дэмжээгүй бол бид нар яаж ч чадахгүй байсан. Та бүхний дуулсан Катюша дуугаар бид зоригжиж, урагшаа тэмүүлж байсан" гэж талархлаа илэрхийллээ. Оросоос нийтдээ 12 мянган дэмжигчид Францад ирээд байна.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?