“ЗЭВСЭГТ ХҮЧИН-2030” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

2016-06-13  

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд албан хаагчдаа 2002 оноос эхлэн илгээснээс хойш монгол цэргүүд ур чадвар, зориг тэвчээр, авхаалж самбаагаараа дэлхийд нэрээ цуурайтуулж байна. Энэхүү ажиллагаа нь ихээхэн үр дүнтэй байдаг учраас АН-ынхан ирэх дөрвөн жилд “Зэвсэгт хүчин-2030” хөгжлийн хөтөлбөр, “Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр болжээ.

 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Шинэ зуун, даяаршлын үед зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд нэг зорилгод нэгдэж чаддаг, хамтардаг, харилцан дэмжлэг үзүүлдэг болсноор аливаа аюул эрсдлийг даван туулж байгааг та бүхэн анхаарч, энэ чиглэлээр өөрөөрийн хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд нэлээд ажил хийж байгаатай бид танилцаж, дэмжин ажиллаж ирсэн. Бид “Зэвсэгт хүчин-2030” хөтөлбөрийн төсөлтэйт анилцаж, төсөл бүрэн хэрэгжих боломжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх журам зэргийг шинээр батлан гаргахаар УИХ-аар хэлэлцэж байгаа Батлан хамгаалах багц хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх, судлах ажлыг хийж байгаа” гэсэн юм.

Мөн ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат “Зэвсэгт хүчин-2030” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулна” гэж байв. 

2002 оноос хойш давхардсан тоогоор 12.000 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар 1185 цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.

 

 

Эх сурвалж : Ардчилсан намын сонгуулийн төв штаб

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?