ЭНЭ ЖИЛ НИЙСЛЭЛД БОЛОХ СОЁЛ УРЛАГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

2016-06-13  

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн "Дэлхийн цирк Монголд", “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"НАЙРСАГ УЛААНБААТАР" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ
 
Арга хэмжээ Ерөнхий зохион байгуулагч Хамтран зохион байгуулагч Хугацаа
1 “Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш
 
НСУГ
 
Сонгон шалгаруулалтаар  
6-р сарын 18
2 “Плей тайм” амьд хөгжмийн наадам
 
НСУГ
 
“Амьд хөгжмийн наадам” ТББ  
6-р сарын 24-26
3 “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш
 
НСУГ
 
УДБЭТеатр
 
 
7-р сарын 02
4 “Учиртай гурван толгой” дуурь
 
НСУГ
 
УДБЭТеатр 7-р сарын 10
5 “Сайланс вайт” электро хөгжмийн наадам
 
НСУГ
 
Монгол Микс Прожект-ХХК 7-р сарын 12
6 “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам
 
НСУГ
 
Монголын урлагийн ажилтны холбоо
 
 
 
7-р сарын 12
7 “Бест оф Морин хуур” наадам
 
НСУГ
 
Сонгон шалгаруулалтаар
 
 
7-р сарын 13
8 “Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз
 
НСУГ
 
“Их талын жазз” ТББ  
7-р сарын 14
9 “Алдрын Од” ёслолын арга хэмжээ НСУГ Хонхны дуу- ТББ 7-р сарын 30
10 “Даншиг наадам-Хүрээ цам”   Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд  
 
8-р сарын 06-07
11 “Уул усны домог” уран нугаралтын фестивал НСУГ
 
Нийслэлийн Улаанбаатар чуулга
 
 
8-р сарын 06
12 “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл НСУГ
 
Нийслэлийн Улаанбаатар чуулга  
8-р сарын 07
13 Моно жүжгийн олон улсын наадам НСУГ Монголын Моно жүжгийн төв-ТББ  
8-р сарын 15-20
14 “Улаанбаатар” олон  улсын кино наадам
 
НСУГ
 
Монголын урлагийн зөвлөл  
10-р сарын 11-15

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?