АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

2016-06-13  

“Авто Худалдааны Цогцолбор”-т Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нийт 360 ам метр талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтад оруулж, Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Авто Тээврийн Үндэсний Төвийн энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотиратын үйлчилгээг үзүүлэхээс гадна, импортоор орж ирсэн авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох, авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах, явуулын дугаар олгох зэрэг автомашины бичиг баримттай холбоотой бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?