БАНК ДАХЬ АРД ИРГЭДИЙН ДАРААЛАЛ ДИЙЛДЭХЭЭ БОЛИЛОО

2016-06-14  

Засгийн газраас зарласан, үнэт цаасыг иргэдээс худалдан авах тухай шийдвэр нь иргэдийг банк руу хөтөлжээ. Эхлээд бүртгүүл, бүртгүүлсний дараагийн 7 хоногт 100 мянган төг олгох юм байна. Үлдсэн 200 мянгыг ч 7 хоногийн завсарлагатайгаар сонгуулийн өмнө өгч дуусгах сургаар иргэд гэртээ тогтохоо болив. Харин засгийн газрын энэ шийдвэрийг эдийн засагчид дэмжихгүй байна. "Энэ бол сонгуулийн заль " гэж эдийн засагч Ч.Хашчулуун тодорхойллоо.

Сонгуулиар мөнгө тараах нь буруу гэж шүүмжилж байсан өнөөгийн Засгийн газар бэлэн мөнгө тараах байдал руугаа орлоо. Цагаа олоогүй шийдвэр. Ийм мөнгө байхгүй.

Эдийн засгийн хувьд сайн арга хэмжээ биш. Сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр. Ингэж Ч.Хашчулуун хэллээ. Гэсэн ч, долоо хоногийн дараагаас мөнгө тараах ажил эхлэх боллоо.

Гэхдээ бэлэн мөнгө тараах биш, иргэдээсээ үнэт цаасыг нь худалдан авч буй гэж эрх барьж буй нам, түүний засгийн газар тайлбарлах нь тодорхой гэж судлаачид үзэж байна.

 

 

 

Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?