ХҮҮХЭД НОХОЙД УРУУЛСАН ХЭРЭГ ДАХИН ГАРЧЭЭ

2016-06-14  

Бага насны хүүхдүүд нохойд хазуулж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэж байна. Өчигдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 10 настай охин, 41 настай А-гийн тэжээвэр нохойд уруулж нүүр, нуруу тус газраа гэмтэл авсан хэрэг гарчээ.

Уг хэрийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байгаа гэнэ. "Гэрийн тэжээвэр амьтан эзэмших журам"-ыг ИТХ-аас гаргасан байдаг бөгөөд гэрийн тэжээвэр амьтан бусдад гэм хор учруулсан тохиолдолд эзэмшигч, тэжээгч эзэн нь энэ журмаас гадна Эрүүгийн хуулийн 201-р зүйл "..Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах" гэсэн зүйлийн дагуу хариуцлага хүлээнэ.

Үүнд :

201.1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

201.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж зааж, хуульчилсан байдгийг анхаарна уу? Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ болзошгүй аюул ослоос сэргийлж, хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэйг энэ мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлж байна.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Самбуу:наад пи****гаа шоронд хийгээчээ 2016-06-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?