Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУУЛИЙН СОНГУУЛЬ БОЛНО МӨН ХУУЛЬЧДЫН МЭДЛЭГИЙГ СОРИНО

2016-06-15  

Сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт эргэлзээ төрүүлсэн олон асуулт амьдралаас урган гарчээ. Хэрхэн сурталчилгаа хийх вэ? Юуг нь хийж болохгүй вэ? гээд л. Нэр дэвшиж буй гишүүд хүртэл хуульчдаас өөрсдөө асууж, юу гэж ойлгохыг хэлж өгнө үү? хэмээн тусламж хүсэх нь ихэсчээ. Хэвлэлийнхэн ч гэсэн бас нэг хэсэг гайхсан, тээнэгэлзсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд сурталчилгааны хэм хэмжээг өмнөхөөс нарийн зааж өгсөн. Сонинд талбайн хэмжээ, телевиз радиод цагийн хязгаарлалт, Сайтуудад яаж сурталчлахыг бас тусгасан. Агуулгыг нь ч хэлж өгсөн. Үүний дагуу хэвлэлийнхэн ажиллаж л байна. Гэхдээ л асуудал дагуулахыг үгүйсгэхгүй гэж болгоомжлох хэсэг одоо ч хүртэл байна. 

Гэтэл сонгуулийн сурталчилгаа талдаа орох шахсан байдаг, сонин нөхцөлд сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд нэг л зүйл тодорхой. Тэр бол, аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэх эрхийг нь хаагаагүй гэж туршлагатай хуульчид дүгнэсэн. Тэр утгаараа мэдээлж болно гэсэн зөвлөгөөг хэвлэлийнхэнд өгч буй. Хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, зорилго нь мэдээлэх. Тиймээс сонгуулийн үйл явц, нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийг цацах нь ойлгомжтой.

Харин хуулинд заасны дагуу нэр нам, эвсэл, нэр дэвшигчдийн харьцуулалт, рейтинг, судалгаа зэргийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд огт мэдээлж болохгүй. Түүний зэрэгцээ мэдээллээс хальсан, сурталчилгааны чанартай мэдээллийг пэйжээр дамжуулж болно гэдгийг хуульчилсан байна. Тэгэхээр энэ хууль, хязгаарлалт ихтэй ч, мэдээллийн бодитой эх сурвалжийг заахыг шаардсанаараа бас дэвшилттэй гэж хэлж болох. Тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн пэйж хуудаснаас мэдээллийг хүргэх, штабын эх сурвалжтайгаар мэдээллийг хүргэж болно гэж хуульчид зөвлөж байна.

Хэвлэлийн хувьд шинэ нөхцөлтэй тулгарч буй бол, нэр дэвшигчдийн хувьд бүхэлдээ ХУУЛИЙН СОНГУУЛЬ болно гэж олон эх сурвалж мэдэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Эхний хэрэг ИЗНН-ынх байсан. Тэд дарга цэргээ өөр намд алдсан ч гэсэн, тунаж үлдсэн хэсэг нь сонгуульд орох эрхээ авсан.

Дараачийнх нь Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Т.Алтаншагай гэсэн "нууц бичлэгтэй" холбоотой гурвалжин болж таарах нь. Хуулийнхан, тэдний мэдлэг, цагдаагийнхан, тэдний гүйцэтгэх ажиллагааны чадварыг сорих үлджээ, энэ гурвалжин.

 

 

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?