АСЕМ-ЫГ ГАДНА, ДОТНЫ 1000 ОРЧИМ СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖИЛНА ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

2016-06-15  

 

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Хэвлэлийн төв”-ийн зориулалтаар ашиглах талбайг “Шангри Ла” зочид буудлаас АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өглөө. “Хэвлэлийн төв”-ийн байрыг албан ёсоор ийнхүү хүлээн авснаар дотоод засал, тохижилт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгчид ажлаа эхлэх боломжтой болж байгаа бөгөөд ирэх 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн тохижуулахаар зорьж байна.

“Шангри Ла” худалдааны төвийн В1 давхрын 2400 м.кв талбайг АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулан “Хэвлэлийн төв” болгож, уг төвд мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49 өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулна. “Хэвлэлийн төв” хорин дөрвөн цагаар ажиллах бөгөөд нэг ээлжинд 600 гаруй сэтгүүлч, сурвалжлагч сурвалжлага хийх, шууд дамжуулалт хөтлөлт хийх, редакцтайгаа холбогдон мэдээллээ дамжуулах нөхцөл бололцоогоор хангахаар төлөвлөж буй юм.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байгаа ба урьдчилсан байдлаар уг арга хэмжээг гадаад, дотоодын 800-1000 орчим сэтгүүлч сурвалжилна гэж тооцоолжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?