ДУЛААНЫ НЭГДСЭН ШУГАМ СҮЛЖЭЭ БАЙГУУЛНА

2016-06-15  

Дотоодын үйлдвэрүүд нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ өсч байгаа. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэрүүдийг “Чингис” бондоос санхүүжүүлж, цахилгаан дулааны хангамжийг 30 хувиар нэмэгдүүлсэн билээ.

Ирэх дөрвөн жилд ч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, эрчим хүчний хэрэгцээг хангах эх үүсвэрийг бий болгож, хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодоосоо хангах юм. Мөн говийн бүсэд нар, салхины том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбор барьж, Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох төслийн суурь судалгааг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Түүнчлэн аймаг бүр цахилгаан, дулааны нэгдсэн сүлжээтэй болно. Улсын хэмжээнд 1200 гаруй км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж уул уурхайн бүс нутгууд болон өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй 105 сумын эрчим хүчний хэрэглээг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шийдвэрлэсэн. Цаашид Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын дулаан хангамжийг сайжруулах хүрээнд дулааны станц, дулааны нэгдсэн шугам сүлжээ байгуулан, дулааны станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэх юм байна.

 

 

Б.САРАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?