БАГ НЬ ХОЖИГДСОН Ч ОРОСЫН ФАНАТУУД ЭНЭ УДААД ҮЙМҮҮЛСЭНГҮЙ, СЛОВАК 2-1 ОРОС

2016-06-16  

Эхний тоглолтдоо Уэльсд 2-1 ээр хожигдсон Словакчууд хэсгийнхээ 2 дахь тоглолтод Европын аваргийг дуулиан шуугиантайхан эхлүүлсэн хойд хөршийг маань 2-1 буулган авч 3 оноотойгоор хэсгийнхээ эхний байрлуу дэвшлээ. Оросуудын хувьд эхний тоглолтоо тун давгүй тоглолт үзүүлэн Английн шигшээтэй 1-1 тэнцээд байсан боловч өнгөрсөн шөнө хожигдсоноор хэсгээс гарах үгүй нь асууудалтай болж ирлээ.

Эхний гоолийг Вейсс алсын дамжуулалтаар Оросын 2 тоглогчыг хууран Акинфеевийн хаалганы зүүн захад цөм цохин хийснээр Словак тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Эхний гоолоос 13 минутын дараа багийн түлхүүр тоглогч Марек Хамшик 16 талбай дотроос гайхалтай цохилт хийн тоог 2-0 болгон холдуулсан.

80 дахь минутад Глушаков гоолдсон боловч Оросууд үлдсэн минутад дахин хаалганы торыг хөдөлгөлгүй байсаар цаг дуусаж Словакчууд бүтэн оноотой тоглолтыг өндөрлүүлсэн.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?