ГААЛЬ, ТАТВАРЫН АСУУДЛААР УТСААР ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

2016-06-17  

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “дуудлагын төв”албан ёсоор нээгдлээ.

Дуудлагын төвд татварын зөвлөгөө өгөх 1800-1288, гаалийн зөвлөгөө өгөх 1800-1281 тусгай дугаар болон шинээр байгуулагдсан татварын ногдол, өр дуудах нэгжийн 7012-1218 дугаарууд багтах бөгөөд нэг зэрэг 10-15 хүнд зөвлөгөө өгөх хүчин чадалтай юм байна.

Түүнчлэн НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын зөвлөгөө өгөх төв шинээр байгуулагдсан бөгөөд НӨАТ-ын хууль болон цахим төлбөрийн баримт/ebarimt.mn/-ын систем болон цахим тайлангийн систем, төлбөрийн баримттай холбоотой гомдол, санал хүлээн авч харьяа татварын албадад хүргүүлж шийдвэрлүүлэх, нэгтгэх, НӨАТ-ын урамшууллын тохирол явагдах бүрт мэдээг ГТЕГ-ын Орлогын газар, Гааль, татварын мэдээлэл, технологийн төв УТҮГ-аас авч татвар төлөгчдийг мэдээллээр хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?