ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ХАДГАЛАЛТЫН ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ХҮЛЭЭН АВЛАА

2016-06-17  

Японы Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар Монголын Үндэсний музейд хүлээлгэн өгч буй 38, 3 сая иен буюу 720 сая төгрөгийн үнэ бүхий үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг хадгалалтын төхөөрөмж нь археологийн олдвор, түүх угсаатны зэрэг олон төрлийн материалаас бүтсэн бөгөөд хортон шавьжийг устган халдваргүйжүүлдэг байна. 

Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт түүх, өв соёл, угсаатны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан, дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 56 мянга гаруй үзмэр байдаг юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?