МУУРНЫ ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ БОЛНО

2016-06-18  

III, IV хороолол Москва их дэлгүүрийн дэргэд байрлах Голомт банкны дөрөвдүгээр давхарт “Муур хөөрхөн үзэсгэлэн” маргааш буюу ням гарагт болно. Монголд анх удаа зохион байгуулах уг үзэсгэлэнгийн үеэр Монголд байгаа ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларах бөгөөд Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур түүний зулзагыг сонирхох боломжтой.

Үзэсгэлэнд оролцох зочдод муурын үүлдэр бүрт зориулсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломжтой. Муур үржүүлэгчдэд Дэлхийн муурын холбоо /WCF/, Монголын муурын холбоо /МCF/-ны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ муурны цаашдын хөгжил болон хамгааллын талаар санал солилцох юм. Муурны  үзэсгэлэнгийн тасалбар нь хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг гэнэ.

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?