Хувьсгалчдын гудамжны авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8 км авто замыг шинээр барихаар “Рингроуд" ХХК-тай концессын гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр болжээ. Тус замыг Хувьсгалчдын гудамж буюу Зурагтаас Хайлааст хүртэл уулан дээгүүр тавих юм байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд шинээр 2,0 км авто зам барих төсөл, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1,6 км авто зам барих төслийг концессын гэрээгээр гүйцэтгэх юм байна.
А.ТҮВШИН