БИО, НИСЭХ, ӨЛЗИЙТИЙН ЗАМД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2016-06-21  

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хамтран тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна.

Шалгалт 6-р сарын 26-ныг дустал үргэлжлэх ажээ. Шалгалтын хугацаанд 2,070 тээврийн хэрэгсэл шалгагдсанаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 266, Авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 108, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 18, нийт 392 зөрчлийг илрүүлж 99 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна автозам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, зам талбай бохирдуулахгүй байх /ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх/ бүх нөхцөлийг хангаж тээвэрлэхэд нь хяналт тавьж ажиллан хүнд даацын тээврийн хэрэгслийг технологийн замаар зорчуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй 10 аж ахуйн нэгж, байгууллага хамтран хөрөнгө нийлүүлэн гаргаж “Тэгш плант” ХХК-иар технологийн замыг сайжруулан бетонон хучилттай болгож 7-р сарын 4-ны өдөр ашиглалтад оруулахаар болжээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?