БАЯР НААДМЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЖ БАЙНА

2016-06-25  

Үндэсний их баяр наадмыг угтаж өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдаж байна. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэнэ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарна. Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна  Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцож байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?