МАРГААШНААС ИХЭНХ НУТГААР БОРОО ОРНО

2016-06-25  

Малчид, иргэдийн анхааралд : Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

6-р сарын 26-наас 6 дугаар сарын 30-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв :

26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?