”НАЙРАМДАЛ” ЗУСЛАН ХҮРТЭЛХ ЗАМ, ГҮҮРИЙН АЖЛЫГ НААДМЫН ӨМНӨ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

2016-06-26  

2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 146 тэрбум төгрөгийн өртөгтэй зам, гүүрийн ажил хийгдэнэ.

Үүнд : СХД-ийн Орбит-Баянголын уулзвараас Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 метр гүүрийн барилгын ажил орж байгаа юм. Уг ажлыг өчигдөр эхлүүлсэн бөгөөд замын ажлыг наадмын өмнө дуусгаж хүлээлгэж өгөх аж.

Эл замын засварын ажилд нийт 26.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэчилж байгаа юм. Тус замын гүйцэтгэгчээр “Хакмс” компани ажиллаж байгаа бөгөөд тус компани нь орон нутгийн замын ажлыг хийж байсан туршлагатай. Эл компанийнхан Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам нь өнөөдрийн байдлаар өргөн нь 7 метр байгаа бол тэд 14 метр өргөнтэй, явган хүн, дугуйн замыг цогцлоосон орчин үеийн замын ажлыг гүйцэтгэх юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?