МИКРОГ АВТОБУСААР СОЛИНО

2016-06-27  

Нийслэлийн Тээврийн газраас насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх 8-р сарын 1-нээс эхлэн үйлчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Ийнхүү микрог үйлчилгээнээс хасвал том, дунд оврын автобусны тоо, явах чиглэлийг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм.

Тиймээс шинэ тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр болжээ. Эхний ээлжид БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж ирж алслагдмал хороолол руу үйлчлэх юм байна. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Нийслэлд нийт 340 орчим микро автобус үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнх нь 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа аж.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?