ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДӨР ХҮН АМИНЫ ОНЦ НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

2016-06-27  

Өнгөрсөн бямба гарагт Чингэлтэй дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 18-р хорооны ... тоотод айлын хашааны ухсан нүхэнд хүний амь нас хохироогоод, булсан байна гэх мэдээллийг нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгчээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт хийхэд тус хороонд суух 42 настай эмэгтэй А-г хөнөөгөөд, цогцсыг нь ухсан нүхэнд булсан байжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст хэрэгтнийг олж тогтоосон байна. Уг хэргийг тус хороонд суух 24 настай Г гэгч залуу үйлджээ. Хэргийг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?