1077 УГСАРМАЛ ОРОН СУУЦЫГ ДУЛААЛНА

2016-06-27  

Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1077 орон сууц бий. Эдгээр барилга нь өвөл хүйтэн, сантехникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь гоождог, хана туурга, таазаараа дулаан алдагдал ихтэй байдаг.

Тиймээс “Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу дулаалгын ажлыг эхлүүлснээр угсармал орон сууцуудыг зөвхөн гадна талаас дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэдэг. Одоогоор Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 9 байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 31-дүгээр байр, Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны 10 дугаар байранд зураг, төсөв боловсруулах, их засвар хийх ажлыг эхлүүлжээ.

Иргэд энд хамрагдахын тулд байрныхаа СӨХ-ны хурлаар хэлэлцүүлж, саналаа дүүргийн ЗДТГ-т хүргүүлэх бөгөөд дүүргээс төсөлд хамрагдах хүсэлтийг зөвшөөрч, батламжлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь дулаан алдагдлын зэрэглэл тогтоож, тухайн объектод тохирсон дулаан техникийн шинэчлэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, сууц өмчлөгч болон гүйцэтгэгч компанитай гурван талт гэрээ байгуулснаар төсөл хэрэгждэг байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?