“АСЕМ-11” УУЛЗАЛТЫН ҮЕЭР АЖИЛЛАХ ЖОЛООЧ НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЖЭЭ

2016-06-27  

7-р сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ.

Ажиллах хүсэлтэй жолооч нар энэ сарын 30-ныг хүртэл бичиг баримтаа бүрдүүлэн өгөх юм байна. Улмаар шаардлага хангасан жолооч нартай гэрээ байгуулан долдугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллах ажээ.

Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.

• Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5-аас дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх

• 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй, зөрчлийн 10 оноо бүрэн байх

• Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

• Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх

• Байгууллагын тодорхойлолт

Бүрдүүлэх материалын тухайд :

• Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %

• Иргэний үнэмлэх хуулбар

• Жолоочийн үнэмлэхийн хуулбар

• Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар

• Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/

Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?