АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ РОЙ ХОЖСОН АЖЛАА ӨГЛӨӨ

2016-06-28  

Хэсгээсээ 2-оор гарсан Англичууд маш зөөлхөн боорцог болох Исландад 1:2 харьцаагаар хожигдож, EURO-2016-ийн анхны дуулианыг дэгдээлээ. 2006 оноос хойш өөдлөөгүй, олигтой амжилт үзүүлээгүй Английн хөлбөмбөгийн шигшээ энэ удаа хасагдах шатандаа бас л бүдэрч хорхойтнууд болон дэмжигчдээ гонсойлголоо.

24 баг оролцсон Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр цалинтай Английн дасгалжуулагч Рой Ходсон тоглолтын дараа өөрийн 2 туслахын хамт ажлаа өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэр багийнхаа тамирчдыг сайн тоглосон. Авьяастай, эрч хүчтэй залуу багийг шинэ хүн удирдаж, шинэ өндөрдөгт хөтлөх нь зөв гэж хэллээ. Одоогоор Английн шигшээ багийг NEWCASTLE багийн довтлогч асан Алан Ширьеэр түр удирдах хүсэлтэй болохоо илэрхийллээ. 2018 оны Дэлхийн аваргад Английн шигшээг удирдах дасгалжуулагчийг томилтол, Алан Ширьер ажиллаж болно гэж мэдэгдлээ.

Ийнхүү Европын холбооноос Англи улс гарах болсонтой холбогдуулан ерөнхий сайд Д.Камерон 10-р сард ажлаа өгөх болсон бол Рой Хожсон өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Английг хожиж, дуулиан тарсан Исланд улс бол Монголоос газар нутгийн хувьд 15 дахин, хүн амын хувьд 10 дахин бага улс юм. Тэдний дараагийн учраа бол эзэн баг болох Францчууд юм.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?