БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМААР ОЛГОНО

2016-06-29  

Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагааг 7-р сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно.

2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ лавлагаа авахад зарим хүндрэл гардаг байна. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа иргэн ийм лавлагаа авахаар ирэхэд виз болоод цаг хугацаа, зардлын асуудал хүндрэлтэй. Мөн АНУ, Япон, Канад, Хятад, ОХУ, Герман, Австрали, Итали улсад суралцах хүсэлтэй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна.

Иймд Гадаад хэргийн яамны Консулын хэлтэс, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар,  Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан зэрэг байгууллагад лавлагааг цахимаар олгох шаардлага үүсээд байгаа юм.

Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгосноор төрийн үйлчилгээ хурдан шуурхай, хүнд сурталгүй болж манай улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа олон улсын хэмжээний шаардлага хангаж, иргэдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, улмаар төрийн албан хаагчдын ажлын бүтээмж өсөх ажээ. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?